“Шарын гол” ХК-ны нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлтэд оролцлоо.

 50 жилийн түүхтэй “Шарын Гол” ХК-ны нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлт 2015 оны 06 дугаар 17-ны өдөр болж өндөрлөлөө. Тус үйлдвэр нь жилдээ 600 мянган тонн нүүрс угаах хүчин чадалтай бөгөөд цаашид хүчин чадал нь гурван сая тонн хүртэл нэмэгдэх боломжтой ажээ.

Уг нээлтийн арга хэмжээнд Зам, тээврийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга С.Адъяасүрэн, Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн дарга Р.Мэргэн, ахлах мэргэжилтэн Б.Мөнхолд, Далайн захиргааны дарга Х.Энхбаатар, мэргэжилтэн С.Наранцэцэг нар болон БНСУ-ын “Саммок Шиппинг” ХХК-ийн захирал Ли Куан Хи, менежер Д.Халиун нар оролцлоо.
Нээлтийн үеэр “Саммок Шиппинг” ХХК-ийн захирал хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгч болон тус уурхайн нийт хамт олонд хүндэтгэл илэрхийлж баярын мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Монгол Солонгосын хамтарсан далайн тээврийн компани болох “Монгол Саммок Ложистикс” ХХК болон “Шарын гол” ХК хооронд туршилтын тээвэр хийх санамж бичиг байгуулан цаашид хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ