“Шарын гол” ХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Далайн захиргаа, БНСУ-ын “Саммок шиппинг” ХХК-тай хамтарсан далайн тээврийн компани байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Шарын гол” ХК-ийн хүсэлтийн дагуу холбогдох төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтанд ЗТЯ-ны Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхболд, Далайн захиргааны дарга Х.Энхбаатар, мэргэжилтэн С.Наранцэцэг, “Шарын гол” ХК-иас Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга М.Цэнгэл, Маркетинг менежер Б.Даваадорж, Угаах үйлдвэрийн менежер н.Мөнх-Оргил нар оролцож, уурхайн “Нүүрс угаах үйлдвэр”-ийн үйл ажиллагааг танилцуулаад цаашид хамтарсан компанитай туршилтын тээвэрлэлтээр хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлсэн.

Уулзалтын төгсгөлд “Шарын гол” ХК-ийн зүгээс 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр болох “Нүүрс угаах үйлдвэр”-ийн нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн яам болон Далайн захиргааны удирдлагуудыг ирж оролцохыг хүсээд Улаанбаатар хотноо ирэх сарын 18-20-ны өдрүүдэд болох “Mongolia Business Summit 2015 олон улсын эдийн засаг, бизнес форумын үеэр хоёр тал  хамтран ажиллах гэрээг үзэглэхээр тохиролцов.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ