Ажлын байр: Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэн
Тавигдах шаардлага:
•Олон улсын эрх зүй, олон улсын харилцаа, олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
•Англи хэл болон бусад гадаад хэлээр дундаас дээш түвшний мэдлэгтэй, мэргэжлийн баримт бичиг унших, боловсруулах, аман болон бичгийн орчуулга хийх чадвартай;
•Олон улсын гэрээ, конвенц, протокол судлах, орчуулах, санал боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих мэдлэг, ур чадвартай;
•Хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, эрх зүйн дүн шинжилгээ хийх чадвартай;
•Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд албан бичиг боловсруулах, гэрээ, санамж бичгийн төсөл боловсруулах ур чадвартай;
•Олон улсын байгууллага болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, тайлагнах чадвартай;
•Судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, төлөвлөгөө, тайлан боловсруулах чадвартай;
•Багаар ажиллах, харилцааны өндөр соёлтой, ёс зүйтэй, хариуцлагатай, ажил хэрэгч сэтгэлгээтэй, хувийн зохион байгуулалт сайтай, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй байх.
Бүрдүүлэх баримт бичиг:
•Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;
•Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар (гадаадад төгссөн бол дипломын монгол орчуулгын хамт);
•Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа;
•Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт;
Бүртгэл:
Баримт бичгийг 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
Баримт бичиг хүлээн авах хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнион бюлдинг, А блок, 901 тоот эсхүл info@monmarad.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.