2026 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Өгийнуурын баруун хойд хэсэгт хүчтэй салхи, давалгааны улмаас каяк завьтай явсан хоёр хүүхэд эргээс 200м хол туугдаж, араас нь аврах хантаазгүй, каяктай очсон хоёр том хүн хүчтэй давалгаанд цохигдож, каяк хөмрөн усанд унаж мөн живэх аюултай нөхцөл үүссэн.
Ар гэрийхэн нь Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст шуурхай дуудлага өгснөөр тус аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсын Далайн захиргааны усан замын хяналтын улсын байцаагчид мэдэгдсэний дагуу шуурхай арга хэмжээ авч, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч нартай хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Өгийнуурын хойд хэсгээс усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч М.Тэмүүжин, Х.Хосбаяр нар нь живж байсан иргэдийг эсэн мэнд гаргаж, амь насыг аварсан байна.
Иймд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд гол, мөрөн, нуурын орчимд аялахдаа цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан, эрх бүхий байгууллагаас гаргасан аюулгүй ажиллагааны дүрэм, сэрэмжлүүлгийг чанд мөрдөхийг Монгол Улсын Далайн захиргаанаас зөвлөж байна.