Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Ажлын байрны сонгон шалгаруулалтын зар
Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Ажлын байр: Усан замын тээврийн хяналтын систем хариуцсан мэргэжилтэн
Тавигдах шаардлага:
•    Хуульч, эрх зүйч, тээврийн инженер, мэдээллийн технологи, усан замын тээврийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
•    Усан замын тээврийн хяналтын систем, мэдээллийн сан, дижитал платформ дээр ажиллах суурь мэдлэг, чадвартай;
•    Гадаад хэл дээр бичгийн орчуулга хийх, баримт бичиг боловсруулах чадвартай;
•    Харилцааны соёл, төрийн албаны ёс зүйтэй, идэвх санаачилгатай, багаар ажиллах чадвартай;
•    Хөдөө, орон нутагт томилолтоор ажиллах боломжтой;
•    Мэргэжлээрээ 1 болон түүнээс дээш жил ажилласан байх;
•    Компьютерын үндсэн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
•    Эрхэлсэн ажлын хүрээнд албан бичиг болон бусад холбогдох төлөвлөгөө, тайлан боловсруулах, багаар ажиллах, харилцааны соёл, ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай байх, ажил хэрэгч сэтгэлгээтэй, хувийн зохион байгуулалт сайтай, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх, өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй байх. 
Бүрдүүлэх баримт бичиг:
•    Төрийн албан хаагчийн анкет 
•    Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
•    Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа
Бүртгэл:
Баримт бичгийг 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд дараах хаягаар хүлээн авна.
Баримт бичиг хүлээн авах хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнион бюлдинг, А блок, 9 давхар, 901 тоот эсхүл info@monmarad.gov.mn цахим хаяг.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ