БНСУ-ЫН ДАЛАЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИНСТИТУТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

Улаанбаатар хот — Монгол Улсын Далайн захиргааны урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Далайн шинжлэх ухаан, технологийн институт (KIOST)-ийн KIOST School-ийн захирал, профессор Chang, Yeon Sihk тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 3 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийлээ.


Энэхүү айлчлал нь Монгол Улсын Далайн захиргаа болон БНСУ-ын Далайн шинжлэх ухаан, технологийн институт хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй бөгөөд хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөрийг тодорхойлох зорилготой байв.
Айлчлалын хүрээнд талууд далайн болон усан орчны судалгаа, шинжилгээ, технологийн хөгжүүлэлт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.
Монгол Улсын Далайн захиргаанаас энэхүү айлчлал нь хоёр орны шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, далайн болон усан орчны судалгааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ