Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Ажлын байр: Усан замын тээврийн хяналт, сургалт хариуцсан мэргэжилтэн
Тавигдах шаардлага:
- Усан замын тээвэр, боловсрол судлал, гадаад хэл, орон судлалын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Усан замын тээврийн хяналт, аюулгүй ажиллагаа сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр ажиллах мэдлэг, ур чадвартай;
- Гадаад хэл дээр мэргэжлийн бичгийн орчуулга хийх, сургалтын материал, гарын авлага боловсруулах чадвартай;
- Сургалт зохион байгуулах, илтгэх, тайлагнах, олон нийтэд мэдээлэл хүргэх ур чадвартай;
- Хөдөө, орон нутагт томилолтоор ажиллах боломжтой;
- Компьютерын үндсэн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
- Эрхэлсэн ажлын хүрээнд албан бичиг болон бусад холбогдох төлөвлөгөө, тайлан боловсруулах, багаар ажиллах, харилцааны соёл, ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай байх, ажил хэрэгч сэтгэлгээтэй, хувийн зохион байгуулалт сайтай, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх, өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй байх.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1/
- Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
- Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
- Ажил байдлын тодорхойлолт /Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн шийдвэр/ Ажил эрхлээгүй бол оршин суугаа газрын харьяалах хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан байгууллагын болон хорооны Засаг даргын тодорхойлолт.
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт
- 4 хувь фото зураг /4х3/
Бүртгэл:
Баримт бичгийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд дараах хаягаар хүлээн авна.
Баримт бичиг хүлээн авах хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд С.Амарын гудамж, Лагшан төвийн 900 тоот эсхүл info@monmarad.gov.mn цахим хаяг.