Монгол Улсын Далайн захиргаа Олон улсын далайн байгууллагын “SMART-C LC/LP” чадавх бэхжүүлэх төслийн хүрээнд цахим уулзалт хийлээ.

Олон улсын далайн байгууллагын дэргэдэх Лондонгийн протоколын хүрээнд хэрэгжиж буй “SMART-C LC/LP” төслийн ажлын явц, хүрсэн үр дүн болон цаашдын төлөвлөгөөний талаар Монгол Улсын Далайн захиргааны удирдлагууд, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга н.Мөнхжаргал нар төслийн менежер Сюзанн Агиус, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Сусана Рохас Кастро нартай уулзаж, төслийн хэрэгжилтийн нарийвчилсан зохион байгуулалт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Төслийн танилцуулгын хүрээнд Монгол Улсын одоогийн хууль, эрх зүйн орчин, Хөвсгөл нуур болон бусад томоохон нууруудын усан зам, усны экосистемийг хамгаалах чиглэлээр хийгдсэн үнэлгээ, дүн шинжилгээний үр дүнг танилцуулж, салбар хоорондын уялдаа холбоо, зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.

“SMART-C LC/LP” төсөл нь Лондонгийн протоколын инженерийн магистрын хөтөлбөрөөр дамжуулан мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Хөвсгөл нуур болон бусад томоохон нууруудын усан зам, усны экосистемд хаягдал, бохирдлын суурь судалгаа, мониторингийн тогтолцоог бүрдүүлэх суурийг тавих, улмаар бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын дотоодын усан замын тогтвортой хөгжилд нэн чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Далайн захиргаа нь Лондонгийн протоколын хүрээнд далайн болон дотоодын усны орчныг хамгаалах олон улсын стандарт, сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр Олон улсын далайн байгууллага болон холбогдох талуудтай нягт хамтран ажиллах болно.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ