ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛЛАА

Гамшгаас хамгаалах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Усан замын тээврийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар болон Монгол Улсын Далайн захиргаа хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. 

Энэхүү Санамж бичгийн хүрээнд усан замын тээврийн аюулгүй байдалд тавих хяналт, зохицуулалтыг сайжруулах, болзошгүй усны ослоос хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд учруулах хор хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд сурталчилан таниулах, харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллана. 

Мөн усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж хүргэх, болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцлоо. 

 

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ