МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ШИЛДЭГ ДАЛБААНЫ ЭЗЭН УЛСУУД БОЛОХ ПАНАМА, ЛИБЕРИ УЛСУУДТАЙ АМЖИЛТТАЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙВ.

Олон улсын Далайн байгууллагын Ассамблейн 34 дүгээр чуулганы хүрээнд Монгол Улсын төлөөлөгчид далайн салбарын дэлхийн шилдгүүд болох Панам, Либеритэй улсуудтай хоёр талын  цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үр өгөөжтэй уулзалт, хэлэлцээр хийлээ.

Панам болон Либери улсууд нь далайн салбарт эзлэх нөлөө байр суурь болон дэлхийн худалдааны хөлөг онгоцны тоо хэмжээгээрээ тэргүүлдэг улсууд бөгөөд Монгол Улсын хувьд далайн салбарын бодлого, хөлөг онгоц бүртгэл, аюулгүй ажиллагаа, хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх чиглэлээр эдгээр орнуудтай хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой юм.

Уулзалтын үеэр талууд дараах гол асуудлуудыг онцлон ярилцав. Үүнд:
* Хөлөг онгоцны бүртгэл, хяналт, техникийн хангалт зэрэг чиглэлээр туршлага солилцох, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой шилдэг практикийг нэвтрүүлэх;
* Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа, орчин үеийн хяналтын тогтолцоо болон цахим бүртгэлийн шийдлүүдийн талаар мэдээлэл хуваалцах;
* Хамтын ажиллагааг албан ёсны түвшинд өргөжүүлэх зорилгоор санамж бичиг байгуулахаар хоёр тал тохиролцож гарын үсэг зурах, цаашид тогтмол хамтын ажиллагааны суурийг тавих;
* Мөн хоёр улсын Далайн захиргаад харилцан айлчлал хийх, хамтын ажиллагааг үр дүнтэй эхлүүлэх санал, урилгыг дэвшүүлсэн нь уулзалтын онцлог байлаа.

Эдгээр уулзалтууд нь Монгол Улсын далайн салбарын олон улсын нэр хүндийг нэмэгдүүлэх, хуурай газрын улс боловч дэлхийн далайн тээврийн экосистемд үр нөлөөтэй оролцох боломжийг бэхжүүлэх чухал алхам боллоо.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ