Их Британийн Лондон хотноо болж буй Олон Улсын Далайн Байгууллагын (IMO) Ассамблейн 34 дүгээр чуулганы эхний өдөр Монгол Улсын төлөөлөгчид амжилттай оролцож байна.

Чуулганы эхний өдрийн нээлтийн хуралдаанд:
Их Британид суугаа Монгол Улсын Элчин сайд Б.Энхсүх, Элчин сайдын 1-р нарын бичгийн дарга Н.Мөнхжаргал,
Монгол Улсын Далайн захиргааны дарга М.Өлзий,
Далайн захиргааны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Ш.Цэнгүүн
нар оролцож, Монгол Улсыг төлөөлөн байр сууриа илэрхийлж, бусад гишүүн орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд уулзалт, хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуралдаанаар олон улсын далайн тээвэр, аюулгүй байдал, хүрээлэн буй орчны хамгааллын бодлого, стандартын талаар хэлэлцэж, Монгол Улсын төлөөлөгчид чуулганы туршид өөрийн орны  далайн салбарын хөгжил, олон улсын хэм хэмжээнд нийцсэн шинэчлэлийг дэмжих чиглэлээр байр сууриа илэрхийлэх юм.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ