Монгол Улсын Далайн захиргаа (MMA) болон Пусан хотын боомтын захиргаа (BPA) хооронд харилцан ойлголцлын санамж бичиг (MOU) байгууллаа.

БНСУ, Пусан хот — 2025 оны 10-р сарын 22.
Монгол Улсын Далайн захиргаа (MMA) болон Пусан хотын боомтын захиргаа (BPA) хооронд хоёр талын тээвэр, боомт, логистикийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг (MOU) байгууллаа.

Энэхүү санамж бичгээр хоёр байгууллага эко, ухаалаг боомт ба дижитал шилжилт, олон төрөлт тээврийн сүлжээний хөгжүүлэлт, боомтын үйл ажиллагаа ба хүний нөөцийн чадавхийг сайжруулах чиглэлд хамтран ажиллана.

Монгол Улс далайд гарцгүй хэдий ч “хуурай боомт”, төмөр зам, авто замын логистикийн сүлжээг хөгжүүлж буй бол Пусан хотын боомтын захиргаа үүнтэй уялдуулан Зүүн хойд Ази болон Төв Азийн логистикийн сүлжээг өргөжүүлэхийг зорьж байна.

Мөн талууд ухаалаг боомтын технологи, хүлэмжийн хийг бууруулах бодлого, дижитал логистикийн платформ зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа, сургалт, семинар хэрэгжүүлэхээр тусгасан.

Пусан хотын боомтын захиргааны захирал Сон Сан Гын “Монгол Улс далайд гарцгүй хэдий ч Зүүн хойд Ази, Төв Азийг холбох стратегийн байр суурьтай орон юм. Байгальд ээлтэй, дижитал логистикийн ирээдүйг хамтдаа бүтээхийг зорьж байна” хэмээн онцоллоо.

Хамтын ажиллагааны хүрээнд:

  • Эко боомт
  • Ухаалаг, дижитал боомтын хөгжил
  • Олон төрөлт тээврийн логистикийн сүлжээ
  • Хүний нөөцийн чадавхийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.

Пусан хотын боомтын захиргааны захирал Сун Сан Гын:
“Монгол Улс бол Зүүн хойд Ази, Төв Азийг холбох чухал гүүр юм. Бид хамтдаа байгальд ээлтэй, дижитал боомтын ирээдүйг бүтээнэ.”

#ПусанБоомт #МонголДалайнЗахиргаа #Логистик #MOU #БНСУ #Монгол

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ