Монгол Улсын Далайн Захиргаа Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргалаа.
Тус ажиллагааг Далайн Захиргааны дарга Б.Сайнбаяр, Онцгой байдлын алба хаагчид болон бусад албаныхан удирдан ажиллав.
Живсэн автомашиныг татан гаргах ажиллагаанд ХБНГУ-ын тусгай тоноглол бүхий “SAR” аврах завийг ашигласан юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад 2025 оны дөрөвдүгээр сард живсэн байжээ.