ДАЛАЙН ЗАХИРГАА ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Далайн захиргаа нь хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлж, бүртгэлтэй хөлөг онгоцнуудад тавих техникийн хяналтыг сайжруулах зорилгоор гадаадын хоёр компанитай хамтран ажиллах гэрээ байгуулав.

Энэ хүрээнд БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын “Union Bureau of Shipping” (UBS) компанийн төлөөлөлтэй Хөлөг онгоцны бүртгэлийн зуучлалын гэрээ байгууллаа. Энэ гэрээ нь Монгол Улсын далбаан дор бүртгэлтэй хөлөг онгоцны тоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх аж.

Мөн “Сapital register of shipping” компанитай “Монгол Улсын нэрийн өмнөөс хөлөг онгоцтой холбоотой хууль ёсны гэрчилгээжүүлэлт болон бүртгэл хийх үйлчилгээг үзүүлэх тухай” гэрээ болон “Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага”-ын үйл ажиллагаа явуулах эрх бүхий хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцнуудад техникийн хяналт хэрэгжүүлэх, гэрчилгээжүүлэх эрх олгох гэрээ байгууллаа.

Эдгээр гэрээ нь зөвхөн бүртгэлийг нэмэгдүүлэхээс гадна хөлөг онгоцны аюулгүй ажиллагаа, техникийн хяналтад мэргэжлийн үнэлгээ хийж, олон улсын дүрэм журамд нийцсэн эсэхийг хянаж, холбогдох гэрчилгээг олгох боломжийг бүрдүүлж, үйл ажиллагааны хяналтын механизмыг сайжруулж буй юм.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ