БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД УСАН ЗАМЫН ЭРГҮҮЛ, ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА

УЛААНБААТАР. /2025.07.23/ — Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 10-20-ны хооронд Монгол Улсын Далайн захиргаа Архангай, Хөвсгөл, Увс болон Говьсүмбэр аймгийн томоохон нууруудад усан замын тээврийн хяналт, шалгалтыг эрчимжүүлэн зохион байгууллаа.

Хяналт шалгалтыг Өгий, Тэрхийн цагаан, Хөвсгөл, Хяргас, Хаялага нууруудад нийт 16 албан хаагч, үүнээс 4 улсын байцаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд зарим нуурт завьт эргүүлийг байнгын ажиллагаатайгаар явууллаа.

Эргүүлийн явцад бичиг баримтын зөрчилтэй тээврийн хэрэгсэл, хүүхдийг хараа хяналтгүй орхих, зориулалтын бус хийлдэг хэрэгсэл ашигласан зэрэг зөрчил илэрсэн бөгөөд холбогдох арга хэмжээг газар дээр нь авч, нуурын эргээс гаргах шаардлага тавьж ажиллалаа.

Далайн захиргаа баяр наадмын үеэр иргэд, аялагчдад аюулгүй байдлын заавар, зөвлөмж өгч, усан замын осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй ажиллав.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ