“Хөвсгөл усан зам” ХК-ийн усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсоолоо.

        Зам, тээврийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2025 оны 04/04 дугаар удирдамжийн дагуу М80ХӨ улсын дугаартай, Сүхбаатар хөлөг онгоцны өмчлөгч “Хөвсгөл усан зам” ХК-ийн усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай, Усан замын тээврийн тухай хууль болон түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, стандарт мөрдөлтийн байдалд 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. 

            Хяналт шалгалтаар Сүхбаатар хөлөг онгоцны аврах завь нь зорчигчдод хүрэлцэхүйц тооны суудалгүй, дагалдах хэрэгсэл дутуу, ажлын байрны галын аюулгүй байдлыг дүгнэлт нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дууссан, сунгаагүй нь Усан замын тээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2 дахь заалтад заасан “тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан усан замын зориулалтын тээврийн хэрэгслээр зорчигчийг тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх, аюул ослын үед зорчигчийг авран хамгаалах хэрэгсэл, багаж, төхөөрөмжөөр хангах” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон.  

        Иймээс Монгол Улсын Далайн захиргааны улсын байцаагчид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн Хөвсгөл усан зам ХК-ийн усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дээрх зөрчлийг арилгах хүртэл түр зогсоолоо.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ