ЗӨВШӨӨРӨЛГҮЙ УСАН ЗАМЫН ТЭЭВЭР ХИЙСЭН АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

Зам, тээврийн яам болон Монгол Улсын Далайн захиргаа хамтарсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг, Тэнгис-Шишгэдийн бэлчирт усан замын тээврийн хэрэгслийн хяналт шалгалт хийлээ.

 

Зам, тээврийн яамны Хяналтын газрын даргын 04/04 дүгээр удирдамж, Далайн захиргааны даргын А/84 дүгээр тушаалын дагуу улсын байцаагч, ахлах байцаагчдаас бүрдсэн ажлын хэсэг 2025 оны 6 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд Тэнгис-Шишгэд голын бэлчирт ажиллав.

 

Шалгалтад нийт таван аж ахуйн нэгж, 12 усан замын тээврийн хэрэгсэл хамрагдсан бөгөөд шалгагдсан бүх аж ахуйн нэгж нь усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан нь тогтоогджээ. Мөн хоёр аж ахуйн нэгж тээврийн хэрэгслийнхээ хөдөлгүүрийн хүчин чадлыг техникийн баримт бичигт зааснаас өөрчилсөн зөрчил илэрсэн байна.

 

Дээрх ноцтой зөрчлүүдийг үндэслэн Улсын ахлах байцаагчийн актаар тус аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зөрчлийг арилгаж, хуулийн шаардлагыг хангах хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ