ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Огноо: 2024.05.01

Тендер шалгаруулалтын нэр: Монгол Улсад байгуулах боломжтой хуурай боомтын байршлуудад нөхцөл байдлын үнэлгээ хийх /Багц-1, Багц-2/

Тендер шалгаруулалтын дугаар: МУДЗ/20240103011

1. Монгол улсын далайн захиргаа нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.

2. Тендер шалгаруулалт нь багцтай.

            Багц 1: Төвийн коридор

            Багц 2: Зүүн коридор

3. Тендерийг 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: Зөвшөөрөхгүй

5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: Үгүй

9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: Үгүй

10. Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалтын баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд үйлчилгээний хураамж 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй байна.

 

Хаяг: Монгол, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөний сайд С.Амарын гудамж, Лагшан төв, 900 тоот

Холбоо барих утас: 70114802, 51-261490

И-мэйл: info@monmarad.gov.mn

 

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ