Эрхэм зорилго, зорилт


Үйл ажилллагааны эрхэм зорилго

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц болохуйц байгаль орчинд ээлтэй далайн болон усан замын тээврийн салбарыг хөгжүүлж, олон улсын шаардлагад нийцүүлэх

Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Монгол Улсын хууль, тогтоомж, далайн салбарын олон улсын гэрээ, конвенцын хэм хэмжээнд нийцүүлэн хөлөг онгоц болон усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

  • Монгол Улс далбааны эзэн улсын хувьд Олон улсын далайн байгууллагын Эрх зүйн актыг хэрэгжүүлэх дүрмийн дагуу Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагыг биелүүлэх, 
     
  • Далайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенц, түүний нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орох санал гаргах,
     
  • Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх, бүртгэлийн гэрчилгээ олгох, сунгах, цуцлах, далбааны эзэн улсын хяналт шалгалтыг явуулах,
     
  • Усан замын тээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх, холбогдох дүрэм, журмыг боловсронгуй болгох, усан замын тээврийн салбарт шинээр батлуулах шаардлагатай норм, норматив, стандартын төсөл боловсруулах,
     
  • Усан замын тээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын дүрмийн шаардлага хангасан байдалд техникийн хяналтын үзлэг шалгалт явуулах,
     
  • Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэдэг сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжлийн шалгалтын комисс байгуулах, усан замын тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх олгох, мэдээллийн сан бүрдүүлэх,
     
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, иргэнтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гэрээний хэрэгжилтийг хангаагүй аж ахуй нэгж, иргэний тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал гаргах,
     
  • Хөрш орнуудын болон гуравдагч орны далайн боомтуудыг ашиглах боломжийн талаар судалгаа хийх, хөрш орнууд болон бусад далайд гарцтай орнуудаар дамжин далайд гарах боломжийг эрэлхийлэх санал зөвлөмж боловсруулан холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлж, шийдвэрлүүлэх,
     
  • Монгол Улсад олон улсын хуурай боомт байгуулах талаар холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах,
     
  • Далайн салбарын чиглэлээр дотоод, гадаадын холбогдох байгууллагатай хамтарсан сургалт зохион байгуулах, салбарын боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэжилтэй ажилтан сургах, давтан сургах, дадлагажуулах.
     

Үйл ажиллагааны стратегийн зорилт

Монгол Улсын хууль, тогтоомж, далайн салбарын олон улсын гэрээ, конвенцийн хэм хэмжээнд нийцүүлэн далайн болон усан замын тээврийн аюулгүй байдлыг хангах, хүрээлэн буй орчныг бохирдуулахгүй байх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хөлөг онгоц бүртгэлийн үйл ажиллагаа явуулах, далайн болон усан замын тээврийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт явуулах, далбааны эзэн улсын үүргийг хэрэгжүүлэх, усан замын тээврийн хэрэгслийн тооллого, бүртгэл, техникийн үзлэг шалгалт хийхтэй холбогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэх.