МОНГОЛ УЛСЫН
ДАЛАЙН ЗАХИРГАА
ЦАХИМ ШУУДАН | | EN
 
ОНЛАЙН ТУСЛАХ
ХАНДАЛТЫН ТОО
7 хоногт: 3371
Нийт: 508412
Мэндчилгээ

Монгол Улсад далайн тээврийн салбарыг хөгжүүлэхийн төлөө санаа тавин ажиллаж ирсэн үе үеийн төлөөлөл, ахмад буурлууд, усан замын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хөлгийн ахмад, инженерүүд, далайчид, завьчид та бүхэнд Монгол Улсын Далайн захиргааны хамт олны нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улс 1996 онд Олон улсын далайн байгууллагад гишүүнээр элсэж, далайн тээврийн салбарыг хөгжүүлэх үндсэн суурь нөхцөл болох Олон улсын далайн эрх зүйн 20 гаруй гэрээ, конвенцид нэгдэн орж, Монгол Улсын “Далай ашиглах тухай” хууль, “Хөлөг онгоц бүртгэх тухай журам” баталсан нь Монгол Улс далайн тээвэр эрхлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн чухал ач холбогдолтой явдал болсныг энд цохон тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улсын Далайн захиргаа нь Зам, тээврийн хөгжлийн яамны харьяанд ажиллаж, Монгол Улсын хууль, тогтоомж, далайн салбарын олон улсын гэрээ, конвенцийн хэм хэмжээнд нийцүүлэн далайн болон усан замын тээврийн аюулгүй байдлыг хангах, хүрээлэн буй орчныг бохирдуулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хөлөг онгоц бүртгэлийн үйл ажиллагаа явуулах, далайн болон усан замын тээврийн аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт явуулах, далбааны эзэн улсын үүргийг хэрэгжүүлэх, усан замын тээврийн хэрэгслийн тооллого, бүртгэл, техникийн үзлэг шалгалт хийхтэй холбогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улс далайд гарцгүй орны хувьд их далайд гарах, өөрийн улсын далбааг мандуулсан хөлөг онгоцоор далайн олон улсын худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцохын сацуу далайн эрэг бүхий улсуудын нэгэн адил олон улсын худалдааны сүлжээнээс эдийн засгийн үр ашиг хүртэхийг эрмэлзэж, хөрш улсуудаар дамжин өнгөрөх асуудлыг шийдвэрлэх, найдвартай далайн гарцтай болох нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд тодорхой үр дүнд хүрч байгааг дуулгахад таатай байна.  

Аялал жуулчлалын салбарыг түшиглэн хөгжиж буй усан замын тээврийн үйлчилгээг хүний амь нас, хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар зохион байгуулах, усан замын тээврийн салбарт олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч, жолоодогсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, усан замын тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн арга хэмжээ нь манай байгууллагын үйл ажиллагааны нэг хэсэг билээ.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2017 оныг “Далай болон усан замын тээврийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох” жил болгон зарлаж, усан замын тээврийн салбарын гол хууль болох “Усан замын тээврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаар батлуулсан билээ. Далайн захиргаа нь энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах, хууль сурталчлах арга хэмжээг зохион байгуулахаас гадна салбарын зарим дүрэм, журам, стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийн дагуу Монгол Улс хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагааны хүрээнд далбааны эзэн улсын эрх үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 2003 оноос хойш өссөн дүнгээр 30 гаруй улсын 3000 гаруй хөлөг онгоцыг Монгол Улсын далбаан дор бүртгэсэн бөгөөд өнөөгийн байдлаар 250 орчим хөлөг онгоц байнгын бүртгэлтэй байна.

Монгол Улсын далбааны эзэн улсын эрх үүргээ хэрэгжүүлж буй байдалд Олон улсын далайн байгууллагаас 2016 оны 11 дүгээр сард аудитын шалгалт хийсэн бөгөөд бид ойрын жилүүдэд аудитын шалгалтаас өгсөн зөвлөмжийн дагуу хууль тогтоомжоо улам боловсронгуй болгох, хөлөг онгоцны бүртгэлийг Улаанбаатар хотод төвлөрүүлэх, Монгол Улсын бүртгэлтэй хөлөг онгоцны хяналтыг хэрэгжүүлэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх, бүртгэлийн чанарыг сайжруулах, улмаар агентын сүлжээг шинээр үүсгэх замаар бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Монгол Эх орон минь мандан бадраг!


ДАЛАЙН ЗАХИРГААНЫ ДАРГА                С.ТҮВШИНТӨР

Мэдээ нийтлэгдсэн:   2018-03-20
Мэдээ мэдээлэл
Журмын төсөлд санал авах тухай Журмын төсөлд санал авах тухай
БНХАУ-тай далайн тээврийн салбарт хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ БНХАУ-тай далайн тээврийн салбарт хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ
“Далбааны эзэн улсын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэх дэд хороо”-ны 4 дүгээр хуралдаанд оролцлоо. “Далбааны эзэн улсын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэх дэд хороо”-ны 4 дүгээр хуралдаанд оролцлоо.
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫГ АНХ УДАА НЭГДСЭН ЦОГЦ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫГ АНХ УДАА НЭГДСЭН ЦОГЦ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
"Усан замын тээврийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгын талаарх уулзалт ярилцлага зохион байгуулаа.
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа
Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхааралд Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхааралд
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.
Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна
ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа болон Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулагдлаа. ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа болон Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулагдлаа.
ИЛ ТОД БАЙДАЛ
Хүний нөөц
Төсөв, санхүү
Худалдан авах ажиллагаа
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Монгол улсын хууль
Засгийн газрын тогтоол
Засгийн газрын хуралдаан
Сайдын тушаал
Стандарт
Дүрэм журам
Олон улсын гэрээ эрх зүй
ХОЛБОО БАРИХ
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гадамж, Засгийн газрын XI байр, 604, 611, 612 тоот
Утас: (976-11) 261488, 261489, 261490
Факс:(976-11) 310642
И-мэйл: info@monmarad.gov.mn
САНАЛ, ХҮСЭЛТ
Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах, санал, хүсэлт, гомдлыг дараах хаяг, утсаар авна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гадамж, Засгийн газрын XI байр, 612 тоот
Утас: (976) 70114802, (976-51) 261489
И-мэйл: info@monmarad.gov.mn